Preparatory Prayer

2027 онд болох Сөүл дэх Дэлхийн Залуучуудын Өдөрт Бэлтгэх Залбирал

ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨХ ЗАЛБИРАЛ

  • Залуучуудын хайрт Тэнгэрлэг Эцэг минь,
    Таны дүр төрхөөр бүтээгдсэн залуу үеийнхэн
    Цор ганц Хүүгээ бидний төлөө илгээсэн их хайрыг тань ухаарахад туслаач.
  • Тэдэнд Есүс Христтэй уулзах нигүүлслийг соёрхож,
    Амьдралдаа учирсан хүн бүрийг хайрлахад туслаач.
  • Эзэн минь, Та Өөрийн хайрладаг залуусыг
    Ариун Сүнсээр удирдан сүмдээ цуглуулж,
    Таны нийгүүлслийг мэдрэхэд туслаач.
  • Бид тэдний зовлон шаналал, өвдөлтийг хуваалцан
    Тэднийг сүмдээ халуун дулаанаар угтан авч,
    Сайн мэдээг тунхаглах аянд хамтран оролцох боломжийг олгооч.
  • Хүүгийнхээ загалмай ба амилалтаар дэлхийг аварсан шигээ,
    Сөүлд болох 2027 оны Дэлхийн залуучуудын өдрөөр дамжуулан,
    Залуучуудын итгэлийн галыг дахин сэргээж,
    Сүм болон ертөнцийг шинэчлэн,
    Дэлхийн өнцөг булан бүрд сайн мэдээг түгээхэд туслаач
  • Солонгос дахь Католик сүмийн ивээгч Ариун Мариа
  • Залуучуудын төлөө залбираач.
  • Солонгосын бүх тарчлагчид ба гэгээнтнүүд
  • Бидний төлөө залбираач
  • Амэн

Католик шашны Сөүл дэх шашны хүрээний
тэргүүн их хамба лам Жон Сүнтэк Петр батлав.

2024 он 1 сарын 23 өдөр